"37-р точка" киноны төгсгөлийн бүрэн хэмжээний анги гарна

"37-р точка" киноны төгсгөлийн бүрэн хэмжээний анги гарна

Үзэгчдийг байлдан дагуулаад буй "Фантастик" продакшны "37-р точка" киноны уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Уг киноны хоёр хэсгийн 20 анги үзэгчдэд хүрсэн. Тэгвэл төгсгөлийн бүрэн хэмжээний дахин нэг анги гарах бөгөөд энэ талаар киноны ерөнхий найруулагч Б.Тамир "Кинонд маань төгсгөлийн 21 дэх анги бий. Энэ анги тун удахгүй үзэгчдийн хүртээл болно" гэв. 

"37-р точка” олон ангит, уран сайхны киноны зохиолчоор А.Баттүшиг, ерөнхий найруулагчаар Б.Тамир нар ажилласан. Харин киноны гол дүрүүдэд СТА, жүжигчин Б.Барслхагва, Ж.Алтаншагай, М.Баярбат нар тоглосон юм.