Их аварга Какүрюү, Озэки Такакейшо нар хоёр дахь өдрийн барилдаанд уналаа

Их аварга Какүрюү, Озэки Такакейшо нар хоёр дахь өдрийн барилдаанд уналаа

Коронавирусийн улмаас Осака хотноо үзэгчгүй зохион байгуулагдаж буй мэргэжлийн сумо бөхийн Хару башёгийн хоёр дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Дайэйшог /Магаэшира-1/ сукуинаге мэхээр давлаа.

Харин 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд энэ өдөр Комүсүби Хокүтофүжид  унаж нэг даваа, нэг унаатай болжээ. Энэ башёгийн ганц Озэки цолтон Такакейшо, Окиноүмид Уватэнаге мэхээр унаж даваа, унаа нэг болсон бол Сэкиваке Шодай, Такаясүг сукуинаге мэхээр давж 2 дахь даваагаа авлаа.

Монгол сумочдоос Тамаваши Б.Мөнх-Оргил /М-7/, Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй таарч нутгийн дүүд  окуридаши мэхээр унасан бол Азүмарюү /М-16/ С.Тодбилэг, Цуругишёод /М-15/ ёрикири мэхээр ойчиж тэдний унаа, даваа тэнцэж нэг болов.

Хаврын Хару башёгийн барилдаан 15 өдрийн турш сумогийн ордондоо үзэгчгүй болж байна.