Уурхайд осолдсон ажилтны цогцсыг нуураас гаргалаа

Уурхайд осолдсон ажилтны цогцсыг нуураас гаргалаа

Өнгөрсөн тавдугаар сарын 23ны өдөр Сэлэнг аймгийн Баянгол сумын Нарангийн голд үйл ажиллагаа явуулдаг “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол” ХХК-д осол гарч 29 настай Б нуур руу унаж амь насаа алдсан. Тодруулбал, тэрбээр хөрсний овоолго зөөж тээвэрлэн ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийх явцдаа “Хово 371” загварын ачааны автомашинтайгаа уурхайн нуур руу унаж осолдсон байдаг. Тухайн өдрөөс хойш Онцгой байдлын алба хаагчид осолдсон ажилтны цогцсыг эрэн хайсаар өчигдөр буюу зургадугаар сарын 06-ны өдрий 17:00 цаг орчимд олж, хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.

“Пентатерра” ХХК нь хууль зөрчин нууцаар  үйл ажиллагаа явуулснаас үүдэн ийн нэг хүний амь эрсэдсэн аж.




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө