ШУУРХАЙ МЭДЭЭ: Монголд коронавиусийн халдвар илэрлээ

ШУУРХАЙ МЭДЭЭ: Монголд коронавиусийн халдвар илэрлээ

Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол Дорноговь аймагт бүртгэгдсэн гэх албан бус мэдээлэл байсан юм. Учир нь энэ оны гуравдугаар сарын 02-ны өдөр Москва- Улаанбаатар чиглэлийн онгоцооор Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусын сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээгээр “ковид 19” илэрсэн байна.

Дээрх иргэн нь Францын "Бадрах энержи буюу хуучнаар Арева" компанид ажилладаг бөгөөд одоо Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах “Бадрах энержи” компанийн байранд тусгаарлаад байна гэж эх сурвалжийн мэдээлэл байгаа юм.

Харин өнөөдөр өглөөний 06.00 цагт Шадар сайдын өрөөнд шуурхай хурал зарласан байна. Энэ тухай Засгийн газрын хэвлэлийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өөрийн facebook хуудастаа "Улсын Онцгой комисс хуралдаж эхний шийдвэрүүд гарч байна. Тун удахгүй шууд мэдээлэл өгнө. Ажил, хөдөлгөөндөө орохоосоо өмнө урьдчилан сэргийлэх мэдээлэл авахыг хүсье" гэжээ.

НЭМЭЛТ: Монголд коронавирусийн анхын тохиолдол бүртгэгдлээ. Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж байна.