ЭМЯ: COVID-19 халдвар илэрсэн Францын иргэнд давтан шинжилгээ хийж, оношийг баталгаажуулна

ЭМЯ: COVID-19 халдвар илэрсэн Францын иргэнд давтан шинжилгээ хийж, оношийг баталгаажуулна

COVID-19 халдварын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна.

Гуравдугаар сарын 2-ны өдөр Буянт-Ухаа нисэх буудлаар ирсэн Франц улсын иргэнд хийсэн эхний шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрснийг мэргэжлийн байгууллага өнгөрсөн шөнийн 02.00 цагийн орчимд илрүүллээ.

Уг иргэнийг Дорноговь аймагт тусгаарласан бөгөөд урд шөнө  мэргэжлийн баг тус аймаг руу гарчээ. Өнөө өглөө хийсэн УОК-оос хийсэн хурлын үеэр ЭМ-ийн сайд “Франц улсын иргэнд хийсэн эхний шинжилгээний хариу эерэг гарсан. Давтан шинжилгээгээр оношийг баталгаажуулна. Халдвар авсан гадны иргэн бага зэргийн халуунтай байгаа боловч бусад нэмэлт шинж тэмдэг илрээгүй” гэв.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Тус хүн нь гадны иргэн. ЭМЯ-наас халдвар дэлхийгээр гарч эхлэхэд анхааруулж байсан. Манай оронд халдвар орж ирвэл тархах өндөр эрсдэлтэй гэж мэдээлж байсан. Тус иргэн манай улсад халдварыг зөөвөрлөж авч ирсэн тохиолдол. Энэ хүний ойрын бүх хавьтлыг судалгаа шинжилгээнд авсан. Ирсэн цагаас нь эхлээд ХӨСҮТ нарийн хянаж байсан" гэв.

Мөн ард иргэдийг айж сандралгүй тайван байж, албаны эх сурвалжид хандан, ДЭМБ-ийн зөвлөгөөг дагаж мөрдөхийг анхаарууллаа.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө