ЭМЯ: Францын иргэнтэй ойр байсан 123 иргэнийг илрүүлэн тусгаарлаж, тандалт шинжилгээ хийж байна

ЭМЯ: Францын иргэнтэй ойр байсан 123 иргэнийг илрүүлэн тусгаарлаж, тандалт шинжилгээ хийж байна

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Гуравдугаар сарын 7-ны ХӨСҮТ-д тусгаарласан нэг иргэнд халдвар илрээгүй. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд тусгаарлагдсан нэг иргэнээс вирусийн халдвар илэрлээ. Францын иргэний нэгдүгээр хавьтал Улаанбаатар хотоос 80, Дорноговь аймгаас 43 хүн нийт 123 иргэнийг илрүүлэн ХӨСҮТ-д тусгаарлаж, тандалт шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна.  Хэдийгээр бид өнөөдөр таагүй мэдээ дуулгаж байгаа ч иргэд сандрах хэрэггүй. Төлөвлөлтийн дагуу ажиллана, ажилд саад учруулахгүй байхыг хүсэж байна.

Мөн өөрийгөө хавьтал гэж үзэж байгаа хүмүүс ажил, сургуулиасаа өөрийгөө чөлөөлөн яаралтай эмнэлгийн байгууллагууд хандахыг зөвлөж байна.

Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 59 зорчигч ирсэн. ХӨСҮТ-д сэжигтэй нэг тохиолдол, ажиглалтын таван тохиолдлыг тусгаарласан. Мөн "Асралт мэд" эмнэлэг дээр 26 тохиолдлыг тусгаарлаад байна.

Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 175 зорчигч ирсэн. Тандалт судалгааны ажил, асуумжийн ажил үргэлжилж байгаа.

Дархан-Уул аймагт Сэлэнгийн Сүхбаатар боомтоор орж ирсэн галт тэрэгнээс 25 хүнийг бид тусгаарлаж байгаа ба таван тохиолдлыг сэжигтэй гэдгээр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт, 20 тохиолдлыг нь "Оюут" эмнэлэг дээр тусгаарлаж байна.

Нийтдээ Дархан-Уул аймагт 62 тохиолдлыг бид тусгаарлан ажиглалтад аваад буй.

Нэгдүгээр сарын 9-нөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 934 тохиолдлыг ажиглалтад авсан. Одоогоор 514 хүн ажиглалтад байна.

Сэжигтэй 264 тохиолдлыг авч оношлуурын шинжилгээ хийж, оношийг үгүйсгэсэн ба нэг тохиолдлын онош батлагдсан.

Өнөө өглөө бид 06.00 цагийн үед ХӨСҮТ-өөс мэргэжлийн эмч нарын багийг Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг рүү зөвлөгөө өгч, тандалт судалгаа хийлгэхээр илгээсэн. Тус баг замдаа явж байгаа.

Сая авсан мэдээллээр онош батлагдсан иргэний халуун 36.7 буюу хэвийн, бие нь зовуурьгүй байна гэсэн. Тухайн байрлаж буй камп дээр нь эмнэлгийн пункт, ханын хүчилтөрөгч болон бусад тоног төхөөрөмж бий. Өвчтөнд вирусийн эсрэг эмчилгээ хийгээд явж байгаа" гэлээ.