Автомашин онхолдож 4-15 насны хүүхдүүд бэртжээ

Автомашин онхолдож 4-15 насны хүүхдүүд бэртжээ

Булган аймгийн Бугат сумаас Орхон аймгийн чиглэлд зорчиж явсан “Приус-20“ загварын суудлын автомашин онхолдсон хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал,  өчигдөр /2019.06.06/ шөнийн 23.00 цагийн үед уг осол болсон бөгөөд тус машинд 4,10,15,30 насны хүмүүс зорчиж явжээ.

Осолдсон иргэд автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байсныг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эсэн мэнд гарган авсан байна. Зорчигчид хөнгөн бэртсэн  бөгөөд илүү нарийн шинжилгээ өгүүлэхээр тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгчээ.