Сөүл хотын дуудлагын төвийн 46 ажилтан коронавирусийн халдвар авчээ

Сөүл хотын дуудлагын төвийн 46 ажилтан коронавирусийн халдвар авчээ

БНСУ-ын Сөүл хотод үйл ажиллагааа явуулдаг дуудлагын төвийн 46 ажилтан болон тэдний гэр бүлийн дөрвөн хүн коронавирусийн халдвар авчээ. Энэ нь тус газар Тэгү хотын Шинчёнжи сүмийн дараа орох хоёр дахь том голомт болох магадлалтайг Сөүлийн эрүүл мэндийн төвөөс мэдэгдэж байна.

 Халдвар тээгчид нь Сөүл, Инчеон хотууд болон Гёнжи мужид амьдардаг бөгөөд бүгд дуудлагын төвийн оффист зэрэгцэн сууж ажилладаг байжээ.

Халдвар ийнхүү олноор гарч байгаа тул тус дуудлагын төвийн үйл ажиллагаа явуулдаг оффисыг битүүмжилж, ариутгах ажлыг эхлүүлсэн байна. Ажлын байрны нэг хүнд оногдох талбай бага, нягтрал өндөр тул цаашид халдварын тохиолдол нэмэгдэж болзошгүй байгаа юм байна.

Эх сурвалж: KBSnews