УОК: Гадны иргэдийг энэ сарын 29-ний өдрийг хүртэл хилээр нэвтрүүлэхгүй

УОК: Гадны иргэдийг энэ сарын 29-ний өдрийг хүртэл хилээр нэвтрүүлэхгүй

Өнөөдөр Улсын онцгой комисс хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцууллаа. Гадаадын иргэдийг гуравдугаар сарын 29-ний өдрийг хүртэл нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн бол гурваас дээш 0-5 насны хүүхэдтэй эхчүүдэд энэ сарын 30-н хүртэл цалинтай чөлөө олгохоор болжээ.

Мөн Солонгос болон Японд байгаа яаралтай эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг чартерийн нислэг үйлдэн авах болсныг мэдэгдлээ. Эхний ээлжинд өндөр настан, жирэмсэн эхчүүд мөн бага насны хүүхдийг авахаар төлөвлөж байна  гэдгийг Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан мэдээллээ.

 

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Зах зээлийн хангамж тогтвортой байгаа энэ үед хэт нэмэгдсэн хэрэглээ бий болгох нь үнийн савалгаа үүсгэнэ. Иргэд бөөнөөр нь хүнс нөөцлөх шаардлагагүй. Улаанбаатар хотод гэхэд мах өдөр бүр тогтвортой нийлүүлэгдэнэ.

Манай улсын иргэд энэ цаг үед зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэлгүй хүнсийг хэмнэлттэй, зохистой хэмжээгээр нөөцлөн аливаа асуудалд ухамсартай хандахыг уриаллаа.

Мөн энэ үеэр олон нийтийг айж сандраасан, бухимдуулсан худал ташаа мэдээлэл олноор түгээхгүй байхыг ЦЕГ-аас анхаарууллаа.

Францын иргэнтэй 1-р зэргийн хавьталтай гэж гараад байгаа н.Идэрболд, н.Дэжидмаа нар өчигдөр тусгаарлагдсан байна. Мөн өөрийгөө тусгаарлалгүй эрсдэл учруулсан Франц улсын иргэнийг Монгол Улсын хуулиар шийтгэж, хариуцлага тооцно гэдгийг мэдэгдлээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө