Улаанбаатар-Москва, Истанбул, Астанагийн нислэгүүд хаагдлаа

Улаанбаатар-Москва, Истанбул, Астанагийн нислэгүүд хаагдлаа

Коронавирусийн халдварын тархалтаас сэргийлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор манай Улсын Онцгой комиссоос Монгол Улс, ОХУ, БНТУ,  БНКазУ-ын хоорондох олон улсын нислэгийг гуравдугаар сарын 11-нээс /өнөөдөр/ энэ сарын 28-ний өдөр хүртэл зогсоох шийдвэр гарсан байна.

Мөн дээрх улс орнуудтай автозам, төмөр замаар зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл түр зогсоох шийдвэр гарчээ.

Иймд энэхүү шийдвэр өнөөдрөөс эхлэн мөрдөгдөж эхлээд байна. Тодруулбал манай улсын хувьд БНСУ, Япон, БНХАУ зэрэг улсуудтай агаар болон газрын хилүүдээ хааж, ОХУ, БНТУ зэрэг улсуудтай чөлөөтэй зорчиж байсан бол ийнхүү дээрх улсуудтай агаар, автозамаар зорчих хэсгүүдээ өнөөдрөөс эхлэн бүрэн хааж байна.

 

Харин манай зарим иргэд АНУ-аас Монголдоо ирэхдээ ОХУ-аар дамжин ирж байсан бол Монгол-ОХУ хоорондын нислэгүүд зогсож байгаа талаар манай улсаас АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаяр өөрийн твиттер хуудастаа "АНУ-д байгаа монголчуудын анхааралд: 3 дугаар сарын 28 хүртэл Мосва, Истанбул, Астанагийн нилэг хаагдлаа" гэжээ.