Трамп Хятадтай худалдааны хэлэлцээр хийнэ гэж амлав

Трамп Хятадтай худалдааны хэлэлцээр хийнэ гэж амлав

Зөвхөн хоёр орны төдийгүй дэлхийн эдийн засагт багагүй хор хохирол учруулах Америк-Хятадын "худалдааны дайнд" нааштай эргэлт гарч болзошгүй  бололтой.

Учир нь, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадтай худалдааны хэлэлцээр хийнэ гэж мэдэгдсэн байна.

Фокс Ньюс агентлагийн дамжуулснаар, БНХАУ АНУ-тай худалдааны хэлэлцээр хийх хүсэлтэй байгаа гэж Трамп мэдэгджээ.

Түүнчлэн Хятад улс хэлэлцээрийн нөхцлийг өөрчлөхөөр чармайж байгаа, харин ийм алхам хийж болохгүй гэж Трамп онцолсон байна.