УИХ-ын гишүүн Б.Батзоригт холбогдох хэргийг хялбаршуулж шийдэх боломжгүй гэж үзэв

УИХ-ын гишүүн Б.Батзоригт холбогдох хэргийг хялбаршуулж шийдэх боломжгүй гэж үзэв

УИХ-ын гишүүн Б.Батзоригт холбогдох хэргийг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ. 

Түүнийг  эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад 8.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, улмаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тус шүүхэд хүргүүлсэн юм.

Тодруулбал, тэрбээр Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн мөнгийг зориулалтын бусаад бусдад шилжүүлсэн гэгдэж буй. Мөн тэрбээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцэх саналыг прокуророос шүүхэд хүргүүлээд байсан юм. 

Ингээд өчигдөр хуралдсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар шүүгч Д.Мөнхтуяа хянан хэлэлцээд “Хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй” гэж үзэн хурлыг энэ сарын 17-ны 10.00 цагт хийхээр товлож, шүүгдэгч Б.Батзоригт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авав.

Хэрвээ шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргах юм. 




“BONUS BOOST” BSB-д

7 цагийн өмнө