БНХАУ-ын иргэд: “Монголчуудад туслах цаг ирлээ” гэсэн сэтгэгдэл бичжээ

БНХАУ-ын иргэд: “Монголчуудад туслах цаг ирлээ” гэсэн сэтгэгдэл бичжээ

Манай улс БНХАУ-д 30 мянган хониор тусламж үзүүлэхээ мэдэгдэж байсан цаг саяхан билээ. Харин өчигдөр /2020.03.10/ Монголд ажилладаг Францын иргэн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсоноор манай улсад анхны халдварын тохиолдол бүртгэгдсэн.

Энэ тухай мэдээ БНХАУ-ын сошиал хэрэглэгчдийн дунд багагүй шуугиан тарьж цацагдсан даруйдаа 70 сая хүн үзэн, 30 мянга гаруй сэтгэгдэл үлдээжээ.

Мөн нэгэн иргэн “Монголд ажилладаг Францын залуу коронавирус туссан нь батлагджээ. Үнэхээр харамсалтай байна. Бидэнд 30 мянган хониор тусламж үзүүлж байсан цаг саяхан. Бидэнд тусалсны хариу барих цаг одоо иржээ. Шаардлагатай эмнэлгийн багаж хэрэгсэл, амны хаалт, оношлуураар туслах цаг  ирлээ” гэж өөрийн тветтер хуудаснаа жиргэж олон хүн түүнийг дэмжсэн, эерэг утгатай сэтгэгдэл үлдээжээ.




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө