Итали Улсад коронавирусийн халдварын тоо 10 мянга давжээ

Итали Улсад коронавирусийн халдварын тоо 10 мянга давжээ

БНХАУ-аас гадна халдварын томоохон голомт болоод буй Итали улс халдварын тоогоор хэдхэн хоногийн дотор Өмнө Солонгосыг гүйцэж одоогийн байдлаар нийт халдвар авсан хүний тоо 10 мянга даваад байгаа бол нэмж 168 хүн нас барснаар нийт нас барагсдын тоо 631 болжээ. Тус улс 60 сая гаруй хүн амтай бөгөөд улс даяараа хөл хорионы дэглэмд шилжээд байгаа юм.

Түүнчлэн Иран, Испани, Герман, Франц, Швейцар, Япон, Их Британи зэрэг улсуудад халдвар тогтмол нэмэгдсээр байна. Харин халдвар хамгийн анх дэлгэрсэн БНХАУ-д 24 цагийн дотор 24 шинэ тохиолдол бүртгэгдэж, 22 хүн нас баржээ. Тус улсад байдал ийнхүү харьцангуй тогтворжиж, халдвартай өвчтөнүүдийг тусгаарлан эмчилж байсан түр эмнэлгүүд хаагдсаар байна.

Тус 10 улсад вирусийн халдвар хамгийн их тархжээ: