ЭМЯ: Франц иргэний биеийн байдал хүндэвтэр байна

ЭМЯ: Франц иргэний биеийн байдал хүндэвтэр байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. ЭМЯ өнөөдрөөс эхлэн сэтгүүлчдийг цуглуулахгүй, мэдээллээ онлайнаар хийж буй юм. Дэлхийн 109 улсын нутагт дэвсгэрт коронавирусийн халдвар тархлаа.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа Турк, Монгол, Ямайка, Бруней зэрэг дэлхийн 14 оронд халдвар өнгөрсөн хоногт шинээр бүртгэгдлээ. БНСУ-д халдвар буурах хандлагатай байгаа бөгөөд өнгөрсөн хоногт 130 тохиолдол бүртгэгдлээ. Италид өчигдөр орон даяар хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ. ДЭМБ-аас цар тахлын эрсдэл бодит аюул болж байгааг анхаарууллаа. Гэхдээ халдварыг тогтоон барих боломжтой нь харагдаж байна гэлээ.

Коронавирусийн халдвар авсан Францын иргэний нэгдүгээр хавьтал 123 иргэнийг илрүүлэн ХӨСҮТ-д өчигдөр өглөөнөөс эхлэн тусгаарлаж, тандалт шинжилгээ хийж байна. Шинжилгээний хариу эхнээсээ гарч, одоогийн байдлаар 26 иргэний хариу сөрөг буюу халдваргүй гараад буй юм.

ЭМЯ-ны газрын дарга Я.Буянжаргал, Москвагийн онгоцоор 159  хүн ирснээс 70 хүнийг тусгаарлалаа. 1 сарын 9-нөөс хойш 1206 хүн тусгаарласнаас өнөөдөр 765 хүнийг тусгаарлаад байна. Халдвар авсан Францын иргэнийг өнөө өглөө 09.30 цагт шилжүүлэн ХӨСҮТ-д авчран, эмчилгээг үргэлжлүүлж байна. Биеийн байдал хүндэвтэр, гэхдээ тогтвортой байна.

Бид Ухань хотод ажиллаж байгаа эмч нартай онлайнаар холбогдон эмчилгээний туршлагаа солилцож эхэллээ. Мөн уламжлалт анагаах ухааны нөөцийг эмчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө