Сөүл хотод сүүлийн 24 цагт коронавирусийн 52 тохиолдол шинээр бүртгэгдэв

Сөүл хотод сүүлийн 24 цагт коронавирусийн 52 тохиолдол шинээр бүртгэгдэв

БНСУ-д өнөөдөр /2020.03.11/ шинэ төрлийн коронавирусийнн халдварын 242 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Үүнээс халдварын голомт болсон Тэгү хотод 131, Кёнбук хотод 18, Сөүлд 52 тохиолдол  тус тус бүртгэгдсэн байна. Сөүл хотод халдварын тархалт ингэж нэмэгдсэн учир нь тус хотод үйл ажиллагаа явуулдаг дуудлагын төвийн ажилчидтай холбоотой юм.

Тус дуудлагын төвийн 46 ажилчин /гэр бүлийнх нь дөрвөн хүн/ өчигдөр коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон бол 24 цагийн дараа энэ тоо 90 болжээ. Одоогийн байдлаар дуудлагын төвийн 550 ажилтныг шинжилгээнд хамруулаад байна.

Хэрэв дуудлагын төвөөс гаралтай халдвар нэмэгдсээр байвал Сөүл хотын 10 сая орчим оршин суугч, ойр орчмын дагуул хот, дүүргүүдийг нь оролцуулбал нийт 25 сая хүний эрүүл мэндэд аюул учруулж байгаа юм.

Мөн  Сөүл хотын захирагч Пак Вон Сүүний мэдээлснээр дуудлагын төвийн ажилтнуудын хоёр нь Шинчёнжи сүмийн гишүүн юм байна. Тус сүмийн дагагчид Өмнөд Солонгост илэрсэн коронавирусийн нийт халдвар тээгчдийн 60 гаруй хувийг эзэлж байгаа. Гэхдээ сүмийн гишүүн ажилтнуудын шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Дуудлагын төвд илэрсэн тохиолдлуудын улмаас Сөүл хотод бүртгэгдсэн халдварын тоо өчигдөр 52-оор нэмэгдэж 193 болжээ. Уг вирусийн улмаас Өмнөд Солонгос улсад одоогоор 61 хүн нас барж, 288 хүн эмчлэгдээд байна.

Эх сурвалж: Yonhap