Түрээсийн орон сууцанд наадмаас өмнө оруулна гэв

Түрээсийн орон сууцанд наадмаас өмнө оруулна гэв

Засгийн газраас “Буянт-Ухаа-2” 972 айлын түрээсийн орон сууцыг нийслэл рүү шилжүүлэх шийдвэрийг гаргасан талаар салбарын сайд нь мэдээлэл хийсэн билээ. Өөрөөр хэлбэл,

ТОСК-ийн захиалгаар баригдсан уг орон сууц тэдний мэдлээс гарч НОСК-ийн мэдэлд буюу Нийслэлийн Засаг дарга нар цаашид мэднэ гэдгийг Х.Баделхан сайд хэлсэн юм. Ингэснээр тус орон сууцанд орох иргэдийг ямар журмаар хэрхэн оруулах вэ гэдгийг хот шийдэхээр болж буй.

Харин НОСК-ийн зүгээс техникийн дэвшлийг ашиглан, нээлттэй цахим хэлбэрээр иргэдийг бүртгэхээр болсноо мэдээллээ. Иргэд ямар нэгэн дарга, тухайн тойргийн гишүүндээ хандах шаардлагагүй. Учир нь нээлттэй бүртгэл тул иргэд хяналтаа тавиад явах боломжтой. Харин хэзээнээс бүртгэж эхлэхийг одоогоор тодорхой болгоогүй ч энэ сардаа багтаан бүртгэж наадмаас өмнө айлуудыг оруулахаар төлөвлөсөн гэж мэдээлж байна.




Өнөөдөр бич өдөр

38 минутын өмнө