Монголд ажилласан ДЭМБ-ын зөвлөх багийнхан өнөөдөр буцлаа

Монголд ажилласан ДЭМБ-ын зөвлөх багийнхан өнөөдөр буцлаа

ДЭМБ-ын зөвлөх баг гуравдугаар сарын 2-ны өдрөөс Монголд ирж ажиллаж байгаа билээ. Тэгвэл тэд өнөө өглөө /2020.03.11/ хуваарийн дагуу олон улсын нислэгийн сүүлийн онгоцоор буцжээ.

Зөвлөх багийнхан коронавирусийн халдвар авсан Францын иргэнтэй нэг онгоцоор ирсэн учир журмын дагуу тусгаарлагдан, шинжилгээ өгсөн бөгөөд шинжилгээний хариу халдваргүй буюу сөрөг гарсан гэж ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлсэн.

ДЭМБ-ын зөвлөх ажилтнууд Монголд Улсад ажиллах хугацаандаа гурван чиглэлээр ажиллах зөвлөмж өгсөн байна. Тодруулбал сэхээн амьдруулах, эмнэлгийн дотоод халдвараас сэргийлэх, эмнэлгийн ажилтнууд өөрсдөө халдвар авахаас сэргийлэх чиглэлээр манай улсын мэргэжилтнүүдэд хичээл зааж, үүргээ амжилттай биелүүлээд томилолтын хуваарийнхаа дагуу ийнхүү буцлаа.