Олимпын наадмыг нэгээс хоёр жилээр хойшлуулж магадгүй

Олимпын наадмыг нэгээс хоёр жилээр хойшлуулж магадгүй

Коронавирусийн тархалтын улмаас Токио-2020 олимпын наадам цуцлагдах, эсвэл хойшилж болзошгүй талаар Олон улсын олимпын хороо мэдэгдэж байсан. Харин энэ талаар Японы Олимпын наадмыг зохион байгуулах хорооны гишүүн Харуюки Такахаши Токиогийн олимпын наадам энэ жилдээ цуцлагдвал наадмыг нэг юмуу хоёр жилээр хойшлуулж магадгүй байна гэж мэдэгджээ.

 

Тэрээр “Олимпын наадам цуцлагдана гэж би бодохгүй байна.Хэрэв тийм зүйл болвол Олон улсын олимпын хороо хүнд байдалд орно. Олимпын наадам болох хугацааг нэг хүртэлх жилээр хойшлуулвал наадам спортын өөр олон чухал үйл явдлуудтай зэрэгцэх учраас энэ нь хүндрэлтэй асуудал юм.

Ирэх жилийн спортын арга хэмжээнүүдийн хуваарь хэдийнээ гарчихсан байдаг учир Олимпын наадмыг хоёр жилээр хойшлуулсан нь илүү дээр байх” хэмээн ярьжээ.

 




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө