БНХАУ мэргэжилтнүүдээ Иранд илгээж эхэллээ

БНХАУ мэргэжилтнүүдээ Иранд илгээж эхэллээ

Сүүлийн хагас сар гаруйн хугацаанд "COVID-19" вирусийн халдвар Иранд маш хурдан түгэн дэгдсэн явдал дэлхий нийтийг түгшээж байна. Энэ хүнд үед тус өвчнийг даван туулахад их туршлага хуримтлуулаад байгаа БНХАУ мэргэжилтнүүдээ Иранд илгээн, тусалж эхэллээ.

Мэргэжилтний хэсгийн ахлагч Жөү Шяо-хан “Иран улс дахь халдварт өвчнийг тогтоон барих, сэргийлэх явдал хүндрэлтэй байна. Ийм тулгамдсан байдалд БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нийгэмлэг, БНХАУ-ын Өвчин эмгэгээс сэргийлэх төв болон Шанхай хот хамтран таван хүний бүрэлдэхүүнтэй сайн дурынхны мэргэжилтний багийг Иранд томилж, халдварт өвчнөөс сэргийлэх ажиллагаа өрнүүлэхэд нь тусалж байна.

Бид Ираны Эрүүл мэндийн яам, Ираны Улаан хавирган сар нийгэмлэгийн мэргэжилтэн, ДЭМБ-аас томилсон мэргэжилтнүүдтэй хурал хийж, туршлага солилцлоо. Түүнчлэн "COVID-19"-өөр халдвар авсан өвчтөнийг эмчилж байгаа эмнэлэгтэй танилцаж, эмч нартай ярилцсан. Иранд эмнэлгийн бараа бүтээгдэхүүн хүрэлцээ муутай байна. Оношилгооны багаж, эм бэлдмэл хүрэлцээгүй. Эмч нарын туршлага, мэдлэг дутагдалтай байна” гэж Синьхуа агентлагт мэдээлжээ.

 

 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө