Ц.Элбэгдорж: "Нэн шаардлагатай иргэд" гэдэгт миний бие багтана гэж итгэе

Ц.Элбэгдорж: "Нэн шаардлагатай иргэд" гэдэгт миний бие багтана гэж итгэе

Коронавирусийн тархалт зарим улс орнуудад эрчимтэй нэмэгдэж байгаа тул манай улс өнгөрөгч хоёрдугаар сараас эхлэн БНХАУ, БНСУ, Япон зэрэг орнуудтай харилцах агаар, газрын хилээ хаагаад байсан бол өчигдөр /2020.03.11/-өөс эхлэн ОХУ, БНТУ зэрэг орнуудтай харилцах авто зам, агаарын тээврээ зогсоосон. 

Харин эдгээр улс, орнууд руу тусгай үүргийн нислэг үйлдэж, эх орондоо ирэх гэсэн зарим иргэдээ авчирна гэж Засгийн газраас мэдэгдсэн. 

Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа “Нэн шаардлагатай иргэдээ авч ирнэ гэж УОК-оос мэдэгджээ. "Нэн шаардлагатай иргэд" гэдэгт миний бие багтана гэж итгэе. Зарим хурал уулзалт цуцлагдаж, хойшилж бас ажил цэгцэрч байна. Вирусын тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна” гэжээ. Түүний энэхүү мэдэгдлээс үзвэл тэрээр удахгүй Монголд ирэх бололтой.