NBA-ийн тамирчин коронавирусийн халдвар авч, улирлын тоглолтууд хойшлогдлоо

NBA-ийн тамирчин коронавирусийн халдвар авч, улирлын тоглолтууд хойшлогдлоо

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн талбайд өнөөдөр өглөө /2020.03.12/ зургаан тоглолт болох байсан ч эдгээр тоглолтын нэг болох "Юта Жазз", "Оклохама Сити Тандер" багуудын тоглолт цуцлагджээ.

Учир нь "Юта Жазз" багийн легионер, төвийн тоглогч, Франц улсын тамирчин Rudy Gober-т коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн байна.

Шуурхай арга хэмжээ авч, түүнээс шинжилгээ авахад Ковид-19 халдвар авсан болох нь тогтоогджээ. Гобер багийнхан болон бусад тамирчдад халдвар тараасан байж магадгүй гэж үзэж байгаа тул NBA бүх тоглогчдоо шинжилгээнд хамруулахаа мэдэгдлээ.

Үүссэн нөхцөлтэй холбогдуулан АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн лигийн улирлын бүх тоглолтуудыг түр хугацаанд зогсоох шийдвэрийг дөнгөж сая гаргаад байна. Харин ирэх тавдугаар сараас шууд плей офф-ыг үзэгчгүй эхлүүлж магадгүй байна. 2019-2020 оны улирлын тоглолтууд дуусахад дунджаар 20 тоглолт үлдээд байсан юм.

Эх сурвалж: ABC news