Хакерууд “коронавирус” нэрээр залилан хийх нь нэмэгджээ

Хакерууд “коронавирус” нэрээр залилан хийх нь нэмэгджээ

Сүүлийн үед коронавирустэй холбоотой мэдээ, мэдээллийн эрэлт нэмэгдэж байгаагаас шалтгаалан хакерын томоохон бүлэглэлүүд “коронавирус” гэх нэрээр хакер хийж, халдах нь нэмэгджээ.

Нэгдүгээр сараас эхлэн хакерууд вирусийн халдвар авсан хэрэглэгчдэд имэйл сурталчилгаа явуулж эхэлсэн бөгөөд одоо коронавирусийн тархалтын газрын зургийг ашиглаж эхэлсэн байна.

Тодруулбал, “Nasty Trickbot” хэмээх вирус нь хүмүүсийн коронавирусээс айх айдасыг ашигладаг аж. Кибер гэмт хэрэгтнүүд вирус тойрсон хүмүүсийн айдсыг ашиглан мөнгө олох өөр нэг арга олсон нь энэ юм. Тухайлбал vaccinecovid-19, covid19 гэх мэт хуурамч хаягаас тухайн хэрэглэгчийн цахим шуудан руу мэдээлэл явуулж, улмаар тэр мэдээлэл рүү нэвтэрмэгц хувийн мэдээллийг нь авдаг байна.

Зарим тохиолдолд коронавирус гэх нэр, нэршил орсон домейн нэр 300-850 ам.доллар хүрч байгаа гэх мэдээлэл бий.

“Reason Labs”-ийн аюулгүй байдлын судлаач Шаи Алфаси нь хакерууд хэрэглэгчийн нэр, нууц үг, зээлийн картын дугаар болон хэрэглэгчийн хөтөчид хадгалагдаж буй бусад мэдээллийг хулгайлах зорилгоор хуурамч хувилбарыг гаргаж байгааг илрүүлжээ.

Шинжээчид дараах зөвлөмжүүдийг нийт хэрэглэгчдэд өгч байна. Нэн түрүүнд коронавирустэй холбоотой ямар нэгэн шуудан илгээсэн байвал нэн даруй устгах, линк бүхий өргөтгөл дээр дарж орохгүй байх, коронавирусээс хамгаалах зөвлөмж, эдгээх арга гэх мэт төөрөгдүүлсэн мэдээг уншихгүй байх, хэрэв илгээсэн шууданд дүрс болон аудио бичлэг байвал шууд устгах зэрэг алхам хийх хэрэгтэй ажээ.

Одоогоор ОХУ болон скандинавын хэд, хэдэн улсад ийм төрлийн халдлага нэмэгдэж буй бөгөөд АНУ, Их Британид ч мөн адил нэмэгджээ.

Эх сурвалж: Techrader.com