Өмнөд Солонгост коронавирусийн вакцины “антигенийг” гарган авчээ

Өмнөд Солонгост коронавирусийн вакцины “антигенийг” гарган авчээ

БНСУ-ын Чүннамын Үндэсний Их Сургуулийн багш, профессор Сео Сан Хигээр ахлуулсан судалгааны баг эс ургуулах технологи ашиглан коронавирусийн вакцины антигенийг анх удаа амжилттай гаргаж авчээ.

Профессор Сео Сан Хи “Ургуулсан эсүүддээ коронавирусийг халдварлуулж, дараа нь вирусыг өсгөх замаар халдварлах чадварыг нь алдагдуулж, вакцины антигенийг үүсгэж авсан” гэжээ.

Сео Сан Хигийн баг богино хугацаанд их хэмжээний вакцин үйлдвэрлэх боломжтой байдлаар ажиллаж байгаа бөгөөд эцсийн зорилго нь хамрын цацлага хэлбэрийн вакциныг үйлдвэрлэх юм байна. Вакциныг амьтан дээр туршиж дархлаа болон аюулгүй байдлыг нь шалгах бөгөөд үүнд дээд тал нь зургаан долоо хоног зарцуулагдана. Хэрэв туршилт амжилттай болвол коронавирусийн эсрэг вакциныг гарган авч байгаа хэрэг юм.

Эх сурвалж:YTN




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө