Авто тээврийн үндэсний төвийн ажилчид "Онцгой дэглэмийн үе"-д ажлын байрандаа АРХИ хэрэглэжээ

Авто тээврийн үндэсний төвийн ажилчид "Онцгой дэглэмийн үе"-д ажлын байрандаа АРХИ хэрэглэжээ

Дэлхийн 100 гаруй оронд тархаж, 4000 гаруй хүний амь насанд хохирол учруулаад буй коронавирусийн улмаас улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлыг зарласан. Тэгвэл Зам тээврийн яамны харъяа агентлаг Авто тээврийн үндэсний төв Улсын онцгой комиссын дээрх шийдвэрийг зөрчиж ажлын байрандаа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэх мэдээлэл байна. 

Тодруулбал, Авто тээврийн үндэсний төвийн 10 орчим ажилтан ажлын байрандаа нэгнийхээ төрсөн өдрийн баярыг тэмдэглэн ширээ засч түүндээ хоёр шил архийг тавьжээ.Тэднийг ажлын байрандаа архи, согтууруулах ундаа хэрэглэж байна гэх гомдол мэдээллийг нэгэн иргэн холбогдох газруудад мэдээлжээ.

Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн  Зорчигч тээврийн төвийн дарга У.Батхүүгээс тодруулахад “Өгөгдсөн бэлгийг өөрт нь өгсөн. Түүнээс ууж хэрэглэсэн асуудал болоогүй. Төрсөн өдөр тэмдэглэсэн. Гэхдээ архи уугаагүй. Архийг нь өөрт нь өгөөд тухайн өдрийнхөө 15.00 цагт төв рүү хуралд оролцсон. Хурлаас тарж ирээд орой 17.00 цагт мөн бүх ажилчдаа цуглуулан хуралдсан” гэх тайлбарыг өгчээ.

Гэвч төрийн бүх шатны байгууллага руу архи, согтууруулах ундаа нэвтрүүлэх, хэрэглэх, хадгалахыг хориглож бүр цаашилбал хэрэглэсэн албан хаагчийг ажлаас нь халах Засгийн газрын шийдвэр бий. Харин энэ шийдвэрийг Авто тээврийн үндэсний төвийнхөн зөрчсөн нь тодорхой байна.