Чөлөөт бөхийн олимпын эрх олгох Европын бүсийн тэмцээнийг хойшлуулжээ

Чөлөөт бөхийн олимпын эрх олгох Европын бүсийн тэмцээнийг хойшлуулжээ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо Токио 2020 олимпийн эрх олгох Европын бүсийн хоёр тэмцээнийг хойшлуулжээ.

Ирэх долоо хоногт Унгарын Будапештэд болох байсан тэмцээнийг тавдугаар сарын дундуур, тавдугаар сард Болгарын Софид болох байсан тэмцээнийг зургадугаар сард хийхээр болсон байна. 

Ингэснээр чөлөөт бөхийн төрөлд Америкаас бусад тивийн эрх олгох тэмцээнүүд хойшиллоо. Америкийн тэмцээн энэ сарын 13-15-нд болно.