“Иргэд угаар мэдрэгчээ салгасны улмаас угаартах тохиолдол их байна" гэв

“Иргэд угаар мэдрэгчээ салгасны улмаас угаартах тохиолдол их байна" гэв

Шахмал түлшнээс угаартахаас сэргийлэн нийслэлийн айл өрхүүдэд угаар мэдрэгч тарааж эхэлсэн. Гэсэн ч өнгөрсөн өдрүүдэд угаарын хийд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага 12 өрхөөс Яаралтай түргэн тусламжийн төвд ирж, гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө мэдээлэл авчээ.

Мэргэжлийн хяналтын газрын шинжээчид дуудлага өгсөн иргэдийн гэрт үзлэг шинжилгээ хийхэд, угаарын хий мэдрэгчийг салгасан байдалтай байсан гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн мэдээллээ.

Тэрээр “Иргэд угаарын хий мэдрэгчийг унтрааснаас үүдэж хордлогод орох явдал цөөнгүй гараад байна. Угаарын хий мэдрэгчээ унтрааж унтаад нас барсан тохиолдол хүртэл гарч байсан. Тиймээс угаар мэдрэгчийг оролдох, байрнаас нь хөдөлгөх эсхүл унтрааж болохгүйг иргэдэд дахин сануулж хэлье” гэв.