Холливудын жүжигчин Том Хэнкс эхнэртэйгээ коронавирусийн халдвар авчээ

Холливудын жүжигчин Том Хэнкс эхнэртэйгээ коронавирусийн халдвар авчээ

Оскарын шагналт 63 настай жүжигчин Том Хэнксийг үзэгчид "Форест Гамп", "Цэрэг Райныг аварсан нь", "Ногоон бүс" зэрэг олон арван кино дүрээр нь сайн мэднэ. Тэгвэл холливудын нэрт жүжигчин Том Хэнкс болон түүний эхнэр Рита Уилсон нар коронавирусийн халдвар авсан талаараа өчигдөр мэдэгджээ.

Тэд Австрали улсад Элвис Преслигийн тухай киноны зураг авалтанд оролцохоор ирээд байхдаа  бие нь эвгүйрхэн халуурч, ханиах шинж тэмдэг илэрсэн учир шинжилгээнд хамрагдахад хариу нь эерэг гарчээ.

Тиймээс өвчнөө бусдад тараахгүй байх үүднээс гэр бүлийн хамтаар өөрсдийгөө тусгаарлалтанд авсан талаараа цахим орчинд мэдээлсэн байна.

"Бид ханиад хүрчихсэн юм шиг бие минь бага зэрэг сульдаж ядарсан" гэж тэр өөрийн инстаграм хуудсандаа бичжээ.

Квинсландын Ерөнхий сайд Аннастакиа Паласчзук пүрэв гарагт хэлэхдээ эрүүл мэндийн ажилтнууд Хэнкс, Вилсон нартай ойр дотно харилцаатай байсныг тогтоох зорилгоор контакт шалгалт хийнэ.Том Хэнкс, Рита Вилсон нартай нягт харилцаатай болсон хүмүүс одоо өөрийгөө тусгаарлаж, хорио цээрийн дэглэмд шилжих хэрэгтэй болно” гэж хэлэв.

Жүжигчид энэ хугацаанд маш олон шүтэн бишрэгчидтэй уулзаж, хамт зургаа авхуулж байжээ.

"Эрүүл мэндийн ерөнхий газрын дарга хэлэхдээ "жүжигчид олон хүнтэй сельфи хийсэн нь тогтоогдсон. Бүгдийг нь олж тусгаарлах шаардлагатай. Хэнкс, Вилсон нар манай эмнэлэгт хамгийн сайн эмчилгээг авах болно.  Том болон түүний эхнэрийг эмчлэх эмч нарт би маш их итгэж байна. Хурдан эдгээхийг хүсэн ерөөе гэж хэлэв.

Америкийн дуучин, жүжигчин Хэнкс, Вилсон нар Австралийн өөр өөр газруудаар явж, Сидней, Брисбейн зургуудыг Инстаграм дээр байрлуулсан байв.

 




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө