Францын талаас иргэнээ авах хүсэлт гаргасан ч өвчтөн Монголд эмчлүүлнэ гэжээ

Францын талаас иргэнээ авах хүсэлт гаргасан ч өвчтөн Монголд эмчлүүлнэ гэжээ

Монгол Улсад анхны COVID-19 өвчний халдвар Франц улсын иргэнээс илэрсэнтэй холбогдуулан Франц улсын зүгээс иргэнээ авах хүсэлт гаргажээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү  “Францын талаас иргэнээ авах хүсэлт гаргасан гэж дуулдсан. Өвчтөн ч эхэндээ тийм бодолтой байсан. Гэхдээ одоо өвчтөн тогтвортой эндээ эмчлүүлэх нь зүйтэй гэж сэтгэл шулуудсан байгаа.

Тухайн нөхцөл байдлыг мэдэрч, мэдлэг чадвараа гаргаж, уялдаа холбоо сайтай ажиллах хамгийн чухал байна. Өвчтөний сэтгэл зүйн байдал дээрдсэн нь бидний сэтгэл санааг сайжрууллаа. Тэнд ч очиж эмчлүүлнэ, тийшээ ч явна гээд байвал эмчилгээ үйлчилгээний үйл ажиллагаанд саад болно. Тэрээр манай эмчилгээ, үйлчилгээнд найдаж байна гэдгээ хэлсэн" хэмээн хэллээ.




Өнөөдөр үхэр өдөр

30 минутын өмнө