Үүрэн телефоны компаниуд эрсдэлтэй бүсэд ажиллаж буй ажилчдад үйлчилгээний эрх хандивлалаа

Үүрэн телефоны компаниуд эрсдэлтэй бүсэд ажиллаж буй ажилчдад үйлчилгээний эрх хандивлалаа

Монгол Улсад шинэ коронавирусийн халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн энэ үед ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэрийлэх үйлсэд тэргүүн эгнээнд ажиллаж буй нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлэн “Мобиком” ХХК-иас 70 сая төгрөгийн өртөг бүхий 1000 ширхэг 7000 төгрөгийн цэнэглэгч картыг албан хэрэгцээнд зориулан хандивлалаа.

Мөн “Скайтел” ХХК-иас  60 сая төгрөгийн үйлчилгээний эрхийг Улсын онцгой комисст хандивласан байна.

Тодруулбал, Скайтелийн "Соёмбо 92" үйлчилгээгээр улсын хэмжээнд 24 цагаар ажиллаж байгаа  ОБЕГ, МХЕГ, ЦЕГ, ЭМЯ, ХХЕГ, ГЕГ-ын алба хаагчдад  хоёр сарын хугацаанд тарифыг нь тэглэж, үнэ төлбөргүй болгох юм байна.




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө