"Sona beauty" салоны үйл ажиллагааг зогсоолоо

"Sona beauty" салоны үйл ажиллагааг зогсоолоо

НМХГ-аас Сүхбаатар дүүрэг нэгдүгээр хороо, Ланд марк төвийн 2 давхарт байрлах "Sona beauty" арьс гоо заслын эмнэлэгт хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар тус эмнэлэг нь эмчлэх, сувилах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй явуулж байсан зөрчил илэрсэн ба улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоон Зөрчлийн тухай хуулийн хүрээнд зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна.