Ухуань хотын сувилагчийн хүүдээ бичсэн захидал: “Ээжийг нь одоо цагаан дайчин гэж дууддаг болсон”

Ухуань хотын сувилагчийн хүүдээ бичсэн захидал: “Ээжийг нь одоо цагаан дайчин гэж дууддаг болсон”

Захидалын эзэн Ли Янян, хүүгийн хамт. Зургийн эх сурвалж: CCTV

Коронавирусийн голомт, БНХАУ-ын Ухуань хотод тэргүүн шугаманд дайчлагдсан сувилагчийн хүүдээ бичсэн захидлыг орчуулан хүргэж байна.

Ю Хан,

Хайрт хүү минь, шөнө дунд болсон байна. Ээж нь шөнийн ээлжнээс бууж ирээд ухаангүй үзэг, цаас шүүрэн энэхүү захидлыг бичиж сууна.

Ухуань хот одоо миний амьсгалаас өөр юм сонсогдохооргүй анир чимээгүй байна. Чи минь санаж байгаа бол ээж нь арван тав хоногийн өмнө энд ирсэн. Тэгвэл тэр үед байсан айдас түгшүүр, тодорхойгүй хэцүү байдал одоо үгүй болсон. Харин өнгөрсөн цаг хугацаа манай гэр бүлийн хувьд тэр чигтээ шалгалт байлаа. Миний хүү ээждээ хэдэн оноо өгснийг мэдэхгүй юм, гэхдээ ээж нь чамаараа маш их бахархаж, хамгийн дээд оноог өглөө.

Анх аймшигт вирусийн эсрэг тэргүүн шугаманд тэмцэх тушаал авч, яаравчлан гарахад чи минь нулимс дүүрэн нүдээр ширтэж, “Ээжээ, битгий яв!” гэж хэлж байсансан. Даан ч ээж нь чамайгаа тайтгаруулах нь байтугай, тэврэх ч сөхөөгүй орхин явсан. Дараа нь намайг шатаар буухад чи минь тагтан дээр гарч, доош харан цөхрөнгөө бартал уйлсныг ааваас нь сонссоон.

Харин хожим интернэтээр дүрсээ харан ярихад миний хүү аль хэдийн том хүн болчихсон, ээжтэйгээ ярьж, инээж, хаанаас олж мэдсэнийг мэдэхгүй ч ээждээ вирусаас сэргийлэх арга замуудыг хэлж өгч, анхаарал тавьж байхад нь ээж нь чамаараа маш их бахархсан.

Миний хүү хэдийн тавдугаар ангийн том залуу болсон. Хүү минь өдөр ирэх тусам өсч, томорч, ухаан сууж байна. Тиймээс энэ аймшигт цар тахал манай олон эх орончдыг аюулд учруулсан гэдгийг ээж нь хүүдээ хэлэх ёстой. Дэлхий даяар маш олон эмнэлгийн ажилтнууд уушгины хатгалгааны шинэ төрөл титэм вирустай тэмцэж, үхлийн эсрэг сөрөн зогсож, цар тахалтай нүүр тулан тэмцэлдэж байна. Гу Янву нэгэнтээ “Дэлхий ертөнц мандан бадардаг, заримдаа уруудан доройтдог. Харин үүнд эр нөхрүүд хариуцлага хүлээдэг” гэж хэлсэн байдаг. Гэвч одоо энэ бүхэн хэн нэг өрхийн тэргүүний биш, гэр бүлийн бүх гишүүдийн асуудал болсон. Бид өөрсдийн амь насыг өөрсдөө хамгаалах ёстой.

Бид хамгийн хүчирхэг эх оронтой гэдгийг миний хүү бүү мартаарай. Энд бидний эмчилж буй бүх өвчтөн үнэ төлбөргүй, эмчилгээний болон амьжиргааны зардлыг улсаас гаргуулан эмчлүүлж байна. Харин өвчтөнүүд орных нь урд зогсож байхад вирусийг надад халдаахгүй гэсэндээ амьсгаагаа дарж, надаас болгоомжтойгоор зайгаа авдаг. Энэ нь намайг маш ойлгомжгүй бөгөөд гунигтай байдалд оруулж байсан.

Миний хүү ээждээ санаа зовж байгаа гэсэн. Хувцас байгаа юу гэж үү? Бид энд адилхан л нөмрөг нөмөрдөг. Би болон нөхөд маань бие биедээ тусалж, энэ тулаанд үл үзэгдэх дайснаа ялахын тулд хамтдаа тэмцэж байна. Хувцас байхгүй юу гэж үү? Энд бүгд яг адилхан хувцастай. Ю Хан, миний хүү үргэлж ном унших дуртай байсан. Тиймээс үргэлжлүүлэн урам зоригтой байж, эх орондоо хэрэгтэй хүн болон, эх орныхоо төлөө зүтгээрэй.

Ингэхийн тулд миний хүүд цэрэг болох хамгийн их тохирно. Ээжийг нь одоо “Цагаан дайчин” гэж дууддаг. Тиймээс ээж нь чамд юу тохирохыг хамгийн түрүүнд ухаарч, ийнхүү өөрөө үлгэрлэн явна. Харин миний хадам ээж, чиний эмээгийн Жуанку Фангкай эмнэлгийг "байлдааны талбарын эмнэлэг" гэж хэлж болно. Ээж маань энэхүү тулаанд ялна гэдэгт итгэлтэй байна.

Ли Янян, чамайг үргэлж хайрлах болно.

2020 оны 2-р сарын 9-ний шөнө

Эх сурвалж: CCTV