ЭМЯ: Франц иргэний биеийн байдал болон сэтгэл санаа хэвийн байна

ЭМЯ: Франц иргэний биеийн байдал болон сэтгэл санаа хэвийн байна

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өгч байна.

Өчигдөр мэдээлэл хийснээс хойш 24 цагийн дотор дэлхийн 122 улсад халдвар шинээр бүртгэгдсэн ба Африкийн 5 улсад шинээр бүртгэгдсэн байна.

БНХАУ-аас арт илрүүлэх, эрт оношлох, эрт тусгаарлах, эрт эмчлэх гэсэн үндсэн дөрвөн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс гадна хүн амын хөдөлгөөн, аялал жуулчлалыг хязгаарлах арга хэмжээг авснаа мэдээллээ. Мөн сургалт сурталчилгааг олон нийтйн дунд маш эрчимтэй явуулахыг зөвлөсөн байна.

Өөрийгөө гэртээ тусгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж онлайнаар хянасан нь халдвар тархахаас нэлээд сэргийлснийг мэдээллээ. Энэ нь манай улсад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй нийцэж байна.

ЭМЯ-наас авч хэрэгжүүлж байгаа бүх арга хэмжээнүүд ДЭМБ-аас зөвлөж байгаа арга хэмжээнүүд юм.

БНХАУ-д иргэддээ өгч байсан зөвлөмжүүдээс онцлоод хэлэхэд хүйтэн уух зүйлээс татгалзаж, аль болох халуун бүлээн шингэнийг бага багаар оочиж уухыг зөвлөсөн байна” гэдгийг хэллээ.

БНХАУ-д сүүлийн долоо хоногт халдварын тоо 50-иас доошоо гарсан  тус улсад дэгдэлтийн үе дууссаныг илтгэж байна. Гэвч цаашид халдвар гаргахгүйн төлөө дэлхий нийтээрээ хамтран ажиллах  ёстойг анхаарууллаа.