Токио-2020 олимпийн галт бамбарыг асаалаа

Токио-2020 олимпийн галт бамбарыг асаалаа

Токио-2020 зуны XXXII олимпийн наадмын галт бамбарыг өчигдөр/2020.03.12/ Грек улсын эртний Олимпиа уулын бэлээс асаалаа. Энэхүү арга хэмжээ нь 1984 оноос хойш анх удаа ямар нэгэн үзэгчгүй зохион байгуулагдсан юм.

Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны ерөнхийлөгч Томас Бах тус арга хэмжээг зохион байгуулагчдыг "Засгийн газрын зүгээс бүхий л түвшинд гайхалтай дэмжлэг үзүүлж, маш сайн хамтарч ажиллалаа" хэмээв. Мөн тэрбээр тус газарт цугласан ОУОХ-ны цөөн зочдод энэ зуны олимпийг цуцлах эсвэл хойшлуулахгүй байх арга хэмжээ авч буйд баяртай байгаагаа хэлжээ.

"Олимпийн наадам эхлэхээс 19 долоон хоногийн өмнө дэлхийн олон байгууллага шинэ коронавирусийн тархалтыг бууруулах дорвитой арга хэмжээ авч байгаа нь бидний амлалтыг биелэхэд үнэхээр түлхэц болж байна. Мөн олимпийн галт бамбар 56 жилийн дараа Токио хотод эргэн очиж байна. Энэ галт бамбар тус улсыг хөндлөн гулд туулна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Энэ удаагийн олимпийн галт бамбарыг 2016 оны Риогийн олимпийн буудлагын тэмцээний алтан медальт Анна Коракаки хүлээн авав.