ВИДЕО: “The HU” Германчуудыг байлдан дагуулав

ВИДЕО: “The HU” Германчуудыг байлдан дагуулав

Монголд төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаад буй Хүннү рок урсгалын “THE HU” хамтлаг өчигдөр Герман улсад эхний тоглолтуудынхаа нэгийг амжилттай хийлээ. Тэд “Rock im park” фестивальд оролцон "Wolf totem", "Yuvu yuve yu" тэргүүтэй дөнгөж сая шинээр худалдаанд гараад буй пянзанд орсон уран бүтээлүүдээ хүргэсэн юм. Уг фестивал зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Монгол хамтлаг энэ даваа гарагт ахин тайзан дээр гарна.

Дэлхийг байлдан дагуулж буй “The Hu” хамтлагийнхан энэ сарын 4-нд аялан тоглолтоор Европ тивийг зорьсон.  “The Hu” хамтлаг дэлхийн 60 гаруй улсаар аялан тоглолт хийх бөгөөд Европ дахь аялан тоглолтоо зургадугаар сарын 6-нд Германы Берлин хотоос эхэлсэн бөгөөд, оролцож буй эхний таван ч фестивалийн тасалбар дууссан талаар бид өмнө мэдээлсэн билээ.

“The Hu” хамтлагийн Yu ve Yu ve Yu дуу одоо “Youtube” сувагт 17.3 сая, “Wolf totem”  дуу нь 11.8 сая удаагийн үзэлттэй байгаа бөгөөд  “Wolf Totem” дуу "Billboard Chart"-ийн  “Hot Rock Songs” жагсаалтад анх удаа багтжаж, 22 дугаар байрт жагссан байна. Үүгээр зогсохгүй “Hard Rock Digital Song” төрлийн “Sales” буюу хард рок дууны дижитал борлуулалтын жагсаалтыг тэргүүлжээ.