Монголын хоёр иргэн БНСУ-д коронавирусийн халдвар авсан талаар мэдээлж эхэллээ

Монголын хоёр иргэн БНСУ-д коронавирусийн халдвар авсан талаар мэдээлж эхэллээ

Монголчуудын хамгийн их зорчдог, ажил хөдөлмөр эрхлэдэг БНСУ /Өмнөд Солонгос/ -д коронавирусийн халдвар буурахгүй байгаа талаар тус улсын хэвлэлүүд онцлон мэдээлсээр байна. Тухайлбал, өнөөдөр /2020.03.13/-ны өдрийн Жун Ан Илбу сонинд гарсан мэдээнд “БНСУ-ын өвчин хяналтын төв, Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр өнөөдөр /2020.03.13/еийн 00 цагийн байдлаар БНСУ-д шинэ төрлийн коронавирусээр гадаадын 60 иргэн халдвар авсан талаар мэдээлжээ.

Үүнд: БНХАУ-ын 38, АНУ-ын 7, Монгол Улсын 2, Вьетнамын 2, Аргентины 2, Австралийн 2, Тайландын 2, Польшын 1, Японы 1 хүн, Индонезийн 1, Узбекстаны 1, Малайзийн 1 иргэн тус бүр бүртгэгдсэн байна гэж мэдээллээ.

Харин манай улсын Засгийн газраас БНСУ, Япон зэрэг улс, орнуудаас 1000 орчим иргэнээ тусгай үүргийн нислэгээр тун удахгүй авчирна, зохих иргэд ЭСЯ-ндаа хандана уу гэж мэдэгдээд байгаа билээ.

Энэ тухай Күүкмин Их Сургуулийн багш Ц.Өнөрзаяа мэдээлжээ.