БНСУ-ын талаас албан ёсны мэдээлэл хүлээж байна

БНСУ-ын талаас албан ёсны мэдээлэл хүлээж байна

БНСУ-д манай улсын хоёр иргэн шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан тухай мэдээлэл тус улсын хэвлэлд гараад байгаа тухай бид мэдээлсэн. Тэгвэл Улсын онцгой комиссоос дараах мэдээллийг дөнгөя сая гаргалаа. 

ҮҮНД: 

Бүгд Найрамдах Солонгос Улсад Монгол Улсын хоёр иргэн Covid-19 халдвар авсан гэх мэдээллийн талаар БНСУ-ын талаас албан ёсны мэдээллийг хүлээж байна. БНСУ-ын хэвлэлүүдээр зөрүүтэй мэдээллүүд ч явж байгаа тул БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас тус улсын Халдварт өвчин судлалын төвтэй холбогдсон бөгөөд тус төвөөс нарийвчилж тодорхой мэдээлэл өгөхөөр боллоо.

БНСУ-д ажлын цаг дууссан тул маргааш өглөө ажлын цаг эхлэхэд албан ёсны мэдээлэл ирэх төлөвтэй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.