Аялаж байх хугацаандаа коронавирусээр халдварласан хосуудын түүх

Аялаж байх хугацаандаа коронавирусээр халдварласан хосуудын түүх

Энэ бол “Гранд Принцесс” хөлөг дээр аялаж яваад коронавирусээр халдварласан хосуудын түүх юм. 63 настай Жон, 58 настай Мелани Херинг нар бүтэн зургаан сарын турш өдөр, минут бүрийг хамт аз жаргалтайгаар өнгөрөөж байжээ. Учир нь тэд тэтгэвэрт гарж үлдсэн бүхий л амьдралаа хамтдаа эрх чөлөөтэйгээр өнгөрөөхөөр шийдсэн байв.

Тэдний аялал аз жаргалтай үргэлжилж байлаа. Сингапур хотын  сүр жавхлантай цэцэрлэгүүд, Малайз дахь үзэсгэлэнт газрууд, Вьетнамын алтлаг шаргал нар гээд л... Тэд таксигаар Японы дуртай хотуудаар аялан, “Diamond Princess” аялалын хөлөгдөө суухаасаа өмнө хамтдаа оройн хоол идэх дуртай байлаа. Хөлөг онгоц Ёкохама хотыг зорихоос өмнө  Фүжи уулыг харахыг хүсчээ. Гэхдээ ийм зүйл болсонгүй. Жон болон түүний эхнэр  Мелани нар удалгүй хорио цээрийн дэглэмд орж, бие биеэсээ салан тусгаарлах хэрэгтэй  болсон юм. 

Хоёрдугаар сарын 6-ны өдөр тэдэнтэй хамт хөлөг дээр байсан олон мянган хүмүүсийн нэг нь коронавирусийн халдвар авч усан онгоцыг бүхэлд нь Ёокохама хотод хорио цээрийн дэглэмд оруулжээ.

-ЖОН 40 ГРАДУС ХҮРТЭЛ ХАЛУУРЧ ЭХЛЭВ-

Эхний хэдэн өдөр тэд аль болох тайван байхыг хичээн, амны хаалтаа зүүгээд цэвэр агаарт гарч, мөрөөдлийн аялалаа үргэлжлүүлэхийг хүссэн ч  Жоны биеийн температур өсч, халуурч эхлэв. Тэр таван өдөр дараалан халуурч байсан бөгөөд хагас цаг тутамд халууныг нь шалгаж байжээ. Эцэст нь түүний халуун 40 градусын температур хүрч, огт буухгүй байсан нь Меланиг маш их шаналгажээ. Мелани түүний хоолыг хаалган дээрээ тогтмол үлдээдэг байв. Гэхдээ Жон огт идэхгүй байсан юм. Түүний сэтгэл санаа үнэхээр хүнд байгааг Мелани мэдэрч байжээ.

"Би маш өндөр халуурч, дотор муухайрч байсан. Бас миний толгой үнэхээр аймшигтай өвдөж байсан" гэж Жон  хэлэв.

Мелани нөхөртөө маш их санаа зовж, хөлөг онгоцны тусламжийн шугамыг дуудан “нөхрийн маань халуун 40 градус хүрч байна" гэхэд  түүнийг өвчтний жагсаалтад оруулжээ. Түүний халууралт өндөр байсан тул хөлс нь орныхоо даавууг нэвт норгож байв. Энэ талаар түүний эхнэр Мелани "Би хувин мөс авчраад түүнийхээ толгой, хүзүүн дээр жин тависан. Тэр үед нөхөр маань үнэхээр зовсон харагдаж байсан. Би маш их өрөвдсөн. Нөхөр маань чанга залуу. Би түүнийг хэзээ ч ийм байхыг нь харж байгаагүй” гэж хэлжээ.

-ЭМНЭЛЭГ ЯВАХДАА “БАЯРТАЙ” ГЭЖ ХЭЛЭЭД ТЭВРЭЭД ҮНССЭН НЬ АХИЖ
УУЛЗАХГҮЙ ЮМ ШИГ ГУНИГ ТӨРҮҮЛЖ БАЙСАН-

Гэхдээ дөрвөн өдөр өнгөрсний дараа Жон илүү дээрдэв. Тэр орноосоо өндийн бас анх удаа хооллов.  Тэгээд тэр эмнэлэгт очих хэрэгтэй гэдгээ хэлжээ. Ингээд түргэн тусламж түүнийг эмнэлэгт хүргэхээр авч явж Мелани хөлөг онгоцон дээр ганцаараа үлдэв. Мелани “би бодохдоо түүнтэйгээ хамт явна гэж бодсон. Гэвч бүх зүйл маш хурдан болж өнгөрч тэр өөрийн гэсэн зүйлсээ цүнхлээд гарж явахдаа намайг баяртай гэж үнсээд тэвэрсэн. Тэр үе хамгийн гунигтай байсан” гэж хэлжээ. Хорио цээрийн ес дэх өдөр  Гэгээн Валентины өдөр байв. Жон вирусийн шинжилгээний хариугаа хүлээн эмнэлэгт өдөр хоногийг  өнгөрөөж байсан бол Мелани усан онгоцныхоо өрөөндөө түүнд санаа зовнин сууж байлаа.

"Надад энд хангалттай хоол унд бас тухтай унтах ор байсан. Харин би Жоныг эмнэлэгт яаж шаналж байгаа тухай бодохоор зүгээр л өөрийгөө буруутай юм шиг санагдаж байсан" гэж Мелани хэлжээ.

Удалгүй АНУ иргэдээ аялалын хөлөг онгоцноос нүүлгэн шилжүүлэхээр болсон гэсэн мэдээ ирэхэд Меланитай АНУ руу буцаж, Жон Японы эмнэлэгт үлдэж хэвтэхээр шийджээ. Мөрөөдлийн аялал эхэлснээс хойших дараагийн хоёр долоо хоногт хосууд хэдэн мянган миль болон олон цагийн бүсээр тусгаарлагдсан байв.

-ЭНЭ ХЭЦҮҮ ҮЕД ҮРГЭЛЖ ОНЛАЙНААР ЯРИЛЦАН БИЕ БИЕДЭЭ
ИТГЭЛ НАЙДВАР ӨГЧ БАЙСАН-

"Тэр Японд, би АНУ-д байгаа болохоор маш хэцүү байсан" гэж Мелани хэлэв. Тэд цагийн зөрүүг үл хамааран өдөр бүр олон цаг ярилцдаг байв.  Учир нь тэд л бие биедээ урам зориг, итгэл найдварыг төрүүлж чаддаг байлаа. Жон эмнэлэгт сайн байгаа ч вирусийн эерэг шинжилгээг үргэлжлүүлэн хийжээ. Мөн цээжний рентген, цусны шинжилгээ цээжний арчдас, хамрын арчдас,  цэрний шинжилгээ гээд л эмчилгээ дуусахгүй үргэлжлэнэ...

Хоёр долоо хоногийн дараа Жон удаан хүлээсэн мэдээгээ авав. Түүний шинжилгээнүүд эцэст нь сөрөг гарлаа. “Эмч ирээд бээлийгээ тайлаад, нүцгэн гараараа гарыг минь сэгсэрч " Таны хариу сөрөг гарлаа, та эцэст нь гэртээ харина” гэж хэлэхэд үнэхээр сайхан байсан гэж Жон хэлэв. Тэрээр энэ талаар эхнэртээ гэнэтийн бэлэг барихаа видео бичиж, дараа нь Фэйсбүүкт байршуулжээ.

Тэрээр бичлэгтээ "За хонгор минь, аз жаргалтай өдөр ирлээ. Би чөлөөтэй боллоо. Би эдгэрээд эмнэлгээс гарч байна. АНУ-д буцаж очих гэж байна" гэсэн байв.

-ЭХНЭРЭЭ ТЭВРЭХ МӨЧ ХАМГИЙН САЙХАН БАЙСАН-

Мелани уг бичлэгийг үзээд баяр хөөртэйгөөр орилжээ. Тэрээр хүүхдүүд, найзууд руугаа залгаад “гуниглаж, уйлан шаналж байхад минь хамт байж,  бидний төлөө хийж байсан бүх зүйлд талархаж байна" гэж хэлжээ. Жон гэртээ буцаж ирэхэд эхнэрийнх нь Калифорнид өнгөрүүлж байсан хорио цээрийн дэглэм дуусаж байв. Хосууд онгоцны буудал дээр уулзахад тэдний нүүрэнд сэтгэл хөдлөл тодорч байв.

Тэд чангаар тэврэлдэн хэдэн долоо хоногийн турш нэг ч аваагүй амны хаалтаа анх удаа аван бие биенээ үнслээ. Жон “Би эцэст нь эхнэрээ дахин тэврэх боломжтой болсон. Бид тэврэлдэж, бие биендээ наалдан уйлсан.  Тэгээд тэд аз жаргалтай нулимс урсгасан. Өнгөрсөн хэдэн долоо хоногийн турш бид яг л нэг хүн шиг байсан. Хамтдаа гуниглаж, инээж, хөөрч, өвдөж шаналсан " гэжээ.

Хосууд онгоцны буудлаас гараад Юта дахь гэр лүүгээ явлаа. Одоогийн байдлаар вирус халдварлаагүй байсан ч тэд 30 хоногийн турш өөрсдийгөө хорио цээрийн дэглэмд хамруулахаар шийджээ. Тэд бусад хүмүүст, ялангуяа 80, 90 настай хөгшин эцэг эхдээ аюул учруулахыг хүсэхгүй байна.

Тэд эцэст нь гэртээ амрахаар төлөвлөж байна. Хаалган дээр нь хоол хүнс, цэцэг үлдээсэн хүмүүст талархлаа илэрхийлж байна. Тэд одоо вирусаас айж буй бүх хүмүүст тайван байж, хайртай хүмүүсээ бодон эдгэрэхийг хичээх хэрэгтэй хэмээн зөвлөж байна. Жон халдвар аван шаналж байгаа хүмүүст "Чи зүгээр байх болно. Сандрах хэрэггүй.  Та үүнийг даван туулж чадна. Учир нь таны дэргэд хайртай хүмүүс чинь үргэлж хамт байж, таны төлөө залбирсаар байх болно” гэж хэлэхийг хүсч байна.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө