Хөдөлгөөн хязгаарласан шийдвэр "Энэ сарын 23-ны өдөр"-ийг хүртэл сунгагдаж магадгүй

Хөдөлгөөн хязгаарласан шийдвэр "Энэ сарын 23-ны өдөр"-ийг хүртэл сунгагдаж магадгүй

Энэ долоо хоногийн Мягмар гараг /2020.03.10/-т Улсын онцгой комиссын шийдвэр гарч, “Энэ сарын 16-ны өдрийн 07 цаг хүртэл иргэдийн хот хооронд зорчих хөдөлгөөнийг хязгаарлах” болсон. 

Учир нь гуравдугаар сарын эхээр Улаанбаатар хотод ирсэн Франц улсын иргэн коронавирусийн халдвартай гэдэг нь тогтоогдсон тул УОК-оос гэнэтийн энэ шийдвэрийг гаргасан билээ. Харин урьдчилж анхааруулаагүй энэ шийдвэр, иргэдэд нэлээдгүй хүндрэл, чирэгдэл дагуулж байна гэж зарим эх сурвалж онцолж байна. 

Улсын онцгой комисс /УОК/-ын дээрх шийдвэр дуусахад “хоёр хоног” /2020.03.10-03.16/ үлдээд байна. 

Тэгвэл УОК-ийн "Улаанбаатар хот, аймаг, сумдаас гарах иргэдийн хөдөлгөөн”-ийг хязгаарлах дээрх шийдвэр дахин 7 хоногоор сунгагдаж энэ сарын 23 –ны өдрийг хүртэл үргэлжилж магадгүй байгаа талаар эх сурвалж бидэнд мэдээллээ.

Гэхдээ УОК-ын хуралдааны тов одоогоор гараагүй байна. Гэсэн ч энэ амралтын өдрүүдэд хуралдаж “хөдөлгөөн хязгаарласан” хугацааг сунгах эсэх эцсийн шийдвэрийг гаргах юм. 

Учир нь манай улсыг гурав, дөрөвдүгээр сард халдвар тархах эрсдэлтэй орны тоонд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас багтаагаад байна. Харин Ази болон Европын орнуудаас эх орондоо зайлшгүй буцаж ирэх шаардлагатай байгаа 1000 орчим иргэдийг тусгай үүргийн нислэг үйлдэж маргаашаас эхлэн авчирна гэж Засгийн газраас мэдэгдээд байна. 

Хөдөлгөөн хязгаарласан шийдвэрийг "Энэ сарын 23"-ны өдөр хүртэл сунгах нь зөв үү

Нийт: 215 саналтай