Улаанбаатар хотын бүжгийн аварга өнөөдөр тодорно

Улаанбаатар хотын бүжгийн аварга өнөөдөр тодорно

Нийслэлийн Засаг даргын  захирамжийн дагуу “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга” шалгаруулах тэмцээн өнөөдөр  “Алдар” спорт хорооны бүжгийн танхимд зохион байгуулагдаж байна. Энэ тэмцээн 2002 оноос эхлэн нээлттэй тэмцээн болгон зохион байгуулж ирсэн бөгөөд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүжгийн спортын клубийн тамирчид ур чадвараа сорьсоор ирсэн.

Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн нь 2013 оноос эхлэн хосын төрлөөс гадна формейшн буюу хамтлагийн төрлөөр зохион байгуулагдаж эхэлснээс хойш тэмцээний нийт оролцогчдын тоо өссөөр байгаа бөгөөд энэ жилийн тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн шилдэг бүжигчид, нийслэлд үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн клубуудын бүжигчид оролцож хотын аваргын төлөө өрсөлдөх юм.

Энэ жилийн тэмцээнд ОХУ-ын спортын бүжгийн Дэд аварга “Илья Белобородов”, “Виктория Кочкина” нар урилгаар оролцож өөрсдийн гайхалтай үзүүлбэрээ толилуулна.