ШУУРХАЙ ШТАБ: Аймаг, сум, хот хоорондын хөдөлгөөн МАРГААШ нээгдэнэ

ШУУРХАЙ ШТАБ: Аймаг, сум, хот хоорондын хөдөлгөөн МАРГААШ нээгдэнэ

Шинэ төрлийн корона вирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд энэ сарын 10-ны өдрөөс эхлэн 16-ны өдрийн 7:00 цаг хүртэл аймаг, сум, хот хоорондын зорчигт тээврийн хөдөлгөөний хязгаарласан. Тодруулбал энэ хугацаа маргааш дуусаж байгаа юм. Харин зарим эх сурвалжууд энэхүү хязгаарлалтын хугацаа 7 хоногоор буюу энэ сарын 23 ны өдрийг хүртэл сунгаж болзошгүй гэж мэдээлэл өгч байсан юм.

Тэгвэл өнөөдөр Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийж “Энэ сарын 16-ны өдрийн 7:00 цаг хүртэл аймаг, сум, хот хоорондын зорчигт тээврийн хөдөлгөөний хязгаарласан шийдвэр маргааш дуусаж байна. Иймд маргаашын 7 цагаас эхлэн хөдөлгөөн хэвийн үргэлжилж эхэлнэ” гэж мэдэгдлээ. Мөн "зарим жижиг замуудад хязгаарлалт хийнэ. Энэ зорчигт тээврийн хөдөлгөөн хязгаарлагдахгүй, тойрч явна гэсэн үг" гэлээ. 

 

Хөдөлгөөн хязгаарласан шийдвэрийг "Энэ сарын 23"-ны өдөр хүртэл сунгах нь зөв үү

Нийт: 220 саналтай