Кристиано Роналду зочид буудлаа эмнэлгийн зориулалтаар ашиглуулахаар болжээ

Кристиано Роналду зочид буудлаа эмнэлгийн зориулалтаар ашиглуулахаар болжээ

"Ювентус" клубын тоглогч алдарт хөл бөмбөгчин Кристиано Роналду коронавирусийн тархалттай тэмцэх зорилгоор Португал дахь өөрийн эзэмшлийн зочид буудлыг эмнэлгийн зориулалтаар ашиглуулахаар болжээ. Энэ тухай "Испанийн Marca" сонинд мэдээлсэн байна.

Сонинд бичсэнээр Роналду зочид буудлаа эмнэлгийн зориулалтаар ашиглуулахаас гадна эмч, ажилчдын цалин зэрэг бүх зардлыг төлөхөө амалжээ.

Дашрамд дуулгахад энэ сарын 12-ны өдөр К.Роналдугийн багийн хамтрагч Даниэль Ругани коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож Португаль дахь гэртээ хорио цээрийн дэглэмд орсон юм. Одоогоор Португалид коронавирусийн халдварын 169 тохиолдол бүртгэгдээд байна.

Эх сурвалж: Reddit




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө