Хот хооронд зорчих нийтийн тээврийн “Билет”-ын кассууд ажиллаж эхэллээ

Хот хооронд зорчих нийтийн тээврийн “Билет”-ын кассууд ажиллаж эхэллээ

Коронавирусийн халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахаар Улсын онцгой комиссоос энэ сарын 10-16 ны өдрийн 7 цаг хүртэл аймаг, сум, хот хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. 

Тэгвэл маргааш өглөө /2020.03.16/-ний 7 цагт хот хооронд зорчих хөдөлгөөн хэвийн горимдоо орох гэж байна. 

Иймд өнөөдөр /2020.03.15/-ийн 13:00 цагаас эхлэн нийслэл, орон нутгийн бүх авто вокзалд халдваргүйжүүлэлт хийгдэж, билетийн кассууд ажиллаж эхэлсэн байна. Иймд иргэд маргаашаас эхлэн хөдөө орон, нутаг, Улаанбаатар хотын хооронд зорчих бол билетээ бичүүлж болохоос гадна билетийн онлайн захиалга явагдаж эхэлжээ.