Туркт хөл хорионд орсон Монголын 30 орчим тамирчин энэ сарын 18-нд эх орондоо ирнэ

Туркт хөл хорионд орсон Монголын 30 орчим тамирчин энэ сарын 18-нд эх орондоо ирнэ

Монголын үндэсний шигшээ багаас “Токио 2020” олимпын эрхийн тэмцээнд оролцсон боксын 22, чөлөөт бөхийн зургаа, хүндийн өргөлтийн гурван хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид Турк улсын Истанбул хотноо хөл хорионд орсон бөгөөд тэд эх орноосоо ирэх тусгай үүргийн онгоцыг хүлээж байна.

Харин Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос Улаанбаатар-Истанбулын нислэгийг гуравдугаар сарын 18-ны өдрийн 06.30 цагт хийхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм байна.

Онгоц Истанбул хотноо орон нутгийн цагаар 10.00 цагт бууж, Улаанбаатар хот руу орон нутгийн цагаар 11.40 цагт хөөрөх төлөвлөгөөтэй байна. Турк улсад одоогоор коронавирусийн халдварын 18 тохиолдол бүртгэгдээд байна.