АНУ-д халдвар эрчимтэй нэмэгдэж нийт тохиолдлын тоо 3500 хүрлээ

АНУ-д халдвар эрчимтэй нэмэгдэж нийт тохиолдлын тоо 3500 хүрлээ

АНУ-д өнгөрсөн шөнө 447 тохиолдол шинээр нэмэгдэж нийтдээ 3500 хүн халдварлаж, 67 хүн нас бараад байна.

АНУ-ын эрүүл мэндийн ажилтнууд энэ долоо хоногоос эхлэн улсын хэмжээнд коронавирусийн шинжилгээг тогтмол хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд халдвар авагчдын тоо хурдацтайгаар нэмэгдэж эмнэлгүүдийн ачаалал ихэсчээ.

Ням гаригт Нью Йорк хотын захирагч Эндрю Куомо бүх баар, рестораныг хаахыг тушаасан бөгөөд мөн цэцэрлэг, сургуулиудын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 20 хүртэл хязгаарлаж, алсын зайн сургалтыг энэ сарын 23-наас эхлэн явуулах төлөвтэй байна.

Мөн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс 50 ба түүнээс дээш хүнтэй цугларалт, хурим, баяр наадам, жагсаал, концерт, спортын арга хэмжээ, бага хурал зэргийг зохион байгуулахгүй байхыг анхааруулжээ.

Эх сурвалж: NBC news