БНХАУ-д коронавирусийн халдвар авсан нийт хүний 84 орчим хувь нь эдгэрчээ

БНХАУ-д коронавирусийн халдвар авсан нийт хүний 84 орчим хувь нь эдгэрчээ

БНХАУ-д одоогийн байдлаар коронавирусийн халдвар авсан 9894 хүн эмчлүүлж байгаа бөгөөд халдвар авсан нийт хүний 84 орчим хувь нь эдгэрсэн гэж тус улсын Эрүүл мэндийн хорооноос мэдээлжээ.

Тодруулбал хамгийн сүүлийн мэдээллээр, БНХАУ-д нийт 80860 хүн уг халдвараар өвчилсөн бөгөөд үүнээс 67749 өвчтөн эдгэрсэн нь халдвар авсан нийт хүний 83.78 хувийг эзэлж байгаа юм. Халдвар тархаснаас хойш тус улсад нийт 3213 хүн нас барсан бөгөөд үүнээс 3099 нь халдварын голомт Хубэй мужид бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар/2020.03.16/ тус улсад халдварын 16 шинэ тохиолдол илэрч, 14 хүн нас барсан бол 838 хүн эдгэрсэн байна.




Өнөөдөр луу өдөр

46 минутын өмнө