О.Боргилд 5,3 жил хорих ял оноолоо

О.Боргилд 5,3 жил хорих ял оноолоо

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах нэгэн хотхоны 13 давхараас 22 настай эмэгтэй унаж учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсан. Уг хэрэгт түүний найз залуу О.Боргилыг буруутай хэмээн үзэж, шалгаж байсан.

Тэгвэл түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр/2020.03.16 /болж, О.Боргилд 5 жил гурван сарын хугацаагаар хорих ял оноолоо.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлыг нэг хоногоор тооцож, гурван сарын хугацаагаар хорих ял болгожээ. Улмаар оногдуулсан 5 жилийн ял дээр нэмж нийт эдлэх ялыг 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.