Ж.Батзандан: Гишүүдэд жижиг, дунд бизнесүүд дампуурлын ирмэгт ирсэн гэдгийг өдөр бүр сануулж байна

Ж.Батзандан: Гишүүдэд жижиг, дунд бизнесүүд дампуурлын ирмэгт ирсэн гэдгийг өдөр бүр сануулж байна

УИХ дахь Шинэ намын дарга Ж.Батзандан онцгой нөхцөлийн зээлийн багц гаргах саналыг Засгийн газар, УИХ-д хүргүүлсэн талаар мэдээллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн гэсэн мэдээлэл өдөр бүр ирж байна. Хөл хорио тогтоосон хугацаанд гадаад худалдаа 20 хувиар буурсан байна. Жижиг, дунд бизнесүүдэд хоёр сарын орлогын тасалдал үүсэж, дампуурлын ирмэгт ирсэн гэдэг мэдээллийг гишүүдэд өдөр бүр хүргүүлж байгаа.Жижиг, дунд бизнес эрхлэгчид зээлийн хүүгийн дарамтад орсон тул үүнээс гарах боломжийг олж өгөх хүсэлт явуулж байна.

Олон улсын тээврийн бизнес, аялал жуулчлал, ресторан гээд зээлтэй иргэдийн нөхцөл байдал хүндэрсэн. Тиймээс үүнээс гарах арга замыг эрэлхийлэх, эдийн засгаа босгох чиглэлд онцгой анхаарахыг шаардаж, онцгой нөхцөлийн зээлийг багц гаргах шаардлагатай гэж үзэн санал гаргаж байна. ААН-үүдийг татвар, түрээс, зээлийн хүүгийн бодлогоор дэмжих шаардлагатай” гэв.

Түүнчлэн УИХ-ын ээлжит бус чуулганаар төсөвт тодотгол хийж, эдийн засагт тулгамдаад буй асуудлуудыг хэлэлцэх нь зүйтэй. Ингэхдээ цахимаар хуралдах боломж бий гэдгийг санууллаа.