Тусгаарлагдсан иргэдийг өнөөдрийн дотор төлбөрөө төлөхийг үүрэг болгожээ

Тусгаарлагдсан иргэдийг өнөөдрийн дотор төлбөрөө төлөхийг үүрэг болгожээ

Шинэ төрлийн коронавирусийн халдвар гарсан бүс нутгаас ирсэн болон, халдварын тохиолдолтой ойр байсан иргэдийг 14 хоногийн хугацаанд тусгаарлаж, шинжилгээ хийж байгаа билээ. Ингэхдээ тусгаарлах байр, хоол хүнсний зардлыг иргэд өөрсдөө гаргаж байгаа.

Харин төлбөрөө төлөөгүй, тусгаарлалтын хугацаа нь дууссан хүмүүс байгаа юм. Тиймээс эдгээр иргэнийг өнөөдрийн дотор төлбөрөө төлөхийг Улсын онцгой комиссын шуурхай штабаас үүрэг болголоо.

Улсын онцгой комиссын шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр "Тусгаарлалтын төлбөрөө төлөөгүй иргэдэд ухамсартай хандахыг сануулж байна. Дараагийн хүмүүсийг тусгаарлахад хүндрэл учирч байна.

Төлбөрөө төлөөгүй иргэдийн ар гэрт төлбөрийн хуудас өгнө. Хойрго хандвал хуулийн байгууллагаар шийдвэрлэнэ. Өнөөдрийн дотор төлбөрөө төлөхийг үүрэг болгож байна.

Багабаянгаас л гэхэд тусгаарлалтын хугацаа нь одоо дуусаж байгаа 60 гаруй иргэн бий. Мөн Асралт мед, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдаж байсан хүмүүсийг ч төлбөрөө төлөхийг сануулж байна" гэсэн юм.