Япон улсад монгол иргэдийг хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл олголтыг 2021 он хүртэл зогсоолоо

Япон улсад монгол иргэдийг хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл олголтыг 2021 он хүртэл зогсоолоо

Коронавирусийн халдварын болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Япон Улсад ур чадварын дадлагажигч илгээх үйл ажиллагаанд олгож буй Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийг өнөөдрөөс/2020.03.16/ эхлэн түр хугацаагаар зогсоолоо.

Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/73 тоот тушаалаар Япон Улстай байгуулсан Санамж бичгүүдийн хүрээнд:

  • -Ур чадвартай ажилтан болон ур чадварын дадлагажигч илгээх тогтолцооны хэрэгжилтийг тус бүрт нь зохистой хангах,
  • -Тусгай зөвшөөрлийн хүрээнд ур чадварын дадлагажигч илгээж буй байгууллагуудын үйл ажиллагааны чадавхийг дээшлүүлэх,
  • -Хүн амын хөдөлмөр эрхлэлт, дотоодын хөдөлмөрийн зах зээлийг дэмжих.

Энэхүү шийдвэр 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хэрэгжих юм байна.

Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам